+976 70117171, +976 99117988         info@techsource.mn












LAPP БРЭНДЫН АЛБАН ЁСНЫ

ДИСТЕРБИЮТЕР КОМПАНИ


Хувиршгүй чанар гэдэг бол бидний хэрэглэж буй ЛАПП кабель. Дэвшилтэт технологиор нарийвчлан бүтээгдсэн хамгийн бат бөх, уян хатан бүтэцтэй буюу Дэлхийн Байгаль Орчин Хамгаалах Агентлагт хүлээн зөвшөөрөгдсөн, лабораторийн туршилтаар баталгаажсан ЛАППЫН брэнд бүтээгдэхүүнүүд жаран жилийн туршид үнэ цэнээ батлан харуулсаар байна.

Тек Соурс ХХК (Tech Source LLC) компани Дэлхийн зах зээлд тэргүүлэгч LAPP группын албан ёсны дистрибьютэрээр ажиллаж аль хэдийн зах зээлд өөрийн байр сууриа эзэлж, хэрэглэгчдэд тодорхой хэмжээгээр танил болсон билээ. LAPP брэндийн бүтээгдэхүүн энгийн хэрэглэгчдээс эхлээд өндөр зэрэглэлийн барилга, уул уурхай, эмнэлэг, аж үйлдвэр, зам тээвэр, сэргээгдэх эрчим хүч, мэдээлэл технологийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төдийгүй сансрын технологи, тусгай стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэдэг онцгой зах зээлийн хэрэглэгч зэрэг бүх төрлийн түвшинд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг. Дэлгэрэнгүй

FV Plast компани Герман Улсын Hostalen нэрийн брэндийн дээд зэргийн чанартай мөхлөг /гранулят/ түүхий эд ашиглаж FV PPP хоолойнуудыг үйлдвэрлэдэг. FV PPP системийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон туршилтын том лабораторид байнга туршилтад хамрагддаг, хуванцар хоолойн см бүрийг рентген цацрагийн зарчмаар ажилладаг, тасралтгүй үйл ажиллагаатай сканнераар шалгадаг. Ийнхүү чанарын чанга хяналтыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүнд 15 жилийн онцгой баталгаат хугацаа олгодог. Дэлгэрэнгүй



TPO мембран материал нь дээврийн болон усны хамгаалалтын сүүлийн үеийн ололт амжилт хэмээн тооцогдож буй дэвшилтэт технологид суурилан үйлдвэрлэгдсэн бөгөөд АНУ болон Европт хамгийн түгээмэл ашиглагддаг.

  • Онцгой удаан эдэлгээтэй : Хуванцар бодис ороогүй тул хэврэгжилт үүсэхгүй
  • Дээд зэргийн бат бөх: Тасрахгүй, урагдахгүй, цоорохгүй
  • Халуун хүйтэнд тэсвэртэй:-40: +50 хэмд өөрчлөлт орохгүй
  • Химийн нөлөөлөлд тэсвэртэй: Бетоны хүчиллэг шүлт болон химийн орчинд идэгдэхгүй, үжирч зэврэхгүй
  • Бичил биетэнд идэгдэхгүй: Замаг, хөгц болон бусад ялзрал үүсэхгүй
  • Эко бүтээгдэхүүн: Байгаль орчинд бохирдолгүй, хлор агуулаагүй, хүний биед сөрөг нөлөөгүй Дэлгэрэнгүй