+976 70117171, +976 99117988         info@techsource.mn

LAPP Брэндийн тухай


LAPP ГРУППЫН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД

Аж үйлдвэржсэн зах зээлд 60 жилийн турш дээд зэргийн чанартай хүчирхэг 8 брэндийг хөгжүүлсээр байна.

ЛАПП брендийн кабель, дагалдах хэрэгслүүд үйлдвэр, машин механизм, барилга байгууламж, шугам сүлжээний системийн зүрх болох кабель түүний удирдах самбарын тоног төхөөрөмжид төгс зохицохоор бүтээгдсэн. ЛАПП кабель цахилгааны самбарын модулын тоноглолууд болон давтамжийн хувиргуур, контакторыг холбоход ÖLFLEX® удирдлагын холбогч кабелийг хэрэглэнэ. ÖLFLEX® Олон улсад танигдсан брэнд кабель төдийгүй өнгөөр кодлогдсон хамгийн анхны хяналтын кабель юм. Шинж чанарын хувьд: Гадны нөлөөнд маш тэсвэртэй, уян хатан, байгаль орчны бүх нөхцөл /чийгтэй, устай, хуурай, EMC/-д хэрэглэнэ. Эрчим хүчний хангамжийн сүлжээнд тохиромжтой, хамгийн түгээмэл хэрэглээтэй кабель юм.

Үйл явц, команд, хурд, инкодер болон мэдрэгчийн төхөөрөмжийн цогц үйл ажиллагааны талаарх мэдээллийн өгөдлийн кабель UNITRONIC®-ийг ашиглан хяналтын системд дамжуулж болно. Төгс холболт хийхэд EPIC® холбогч таны хэрэгцээг бүрэн хангана. Кабелийн самбарт оруулга хийхэд SKINTOP®-ийг ашиглана. SKINTOP® кабелийн жийргэвч холбоосууд нь холболтыг найдвартай болгодог. Энэхүү олон төрлийн холбогч хэрэгслүүд энгийн бөгөөд ашиглахад хялбар байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд кабелийг маш аюулгүй бэхэлдэг учир агаар нэвтрүүлэх зайгүй сайн битүүмжлэгддэг.

Харин SILVYN®-ний хамгаалалтын уян хоолойг ашиглаж кабель зам тус бүрийн чиглэлийг ил тодорхой болгоно. Кабель шугамын бат бөх тэмдэглэгээг хийхийг хүсвэл FLEXIMARK®-ийг хэрэглэхийг танд зөвлөж байна.