FV PLAST







Ашиглахад хялбар, Хуванцар хоолой

FV PPR

Ус, халаалт, агаар дамжуулах системийн даралтын шугам хоолой

FV PPR систем нь барилгын доторх халуун, хүйтэн ус хангамж, шалны болон хотын төвлөрсөн халаалт, агаар сэлгэлтийн шугамаар зогсохгүй аж үйлдвэр, газар тариалангийн бусад зориулалт бүхий (полипропилен) хуванцар хоолойн систем юм. Чанартай түүхий эд болох PPR буюу полипропилен рандом кополимер нь бүтээгдэхүүний эрүүл ахуйн аюулгүй байдал, химийн маш өндөр тэсвэрлэлт, зэврэлт болон бөглөрөл үүсэлтийн тэсвэрлэлт хийгээд шугам хоолойг маш олон жилийн туршид анхдагч байдлаа бараг алдалгүйгээр ашиглах чанарыг хангаж өгдөг. Материалын жин бага, боловсруулахадхялбартул бүтээгдэхүүнийг түргэн шуурхай, хялбар болон аюулгүйгээр угсрах боломжтой. Гагнах тусгай концепци ашиглаж, дотор хананы барзгар чанарыг багасгаснаар шугам хоолойн даралтын алдагдлыг нэлээд их хэмжээгээр бууруулахын зэрэгцээ эргэлтийн системийн ажлыг эдийн засгийн үр ашигтай болгож байгаа болно.


FV Plast компани нь Герман Улсын Hostalen нэрийн брэндийн мөхлөг (гранулят) зэргийн зөвхөн дээд зэргийн чанартай түүхий эд ашиглаж FV PPR хоолойнуудыг үйлдвэрлэдэг. Асуудал үүсч болзошгүй хуванцар, төмөр эдлэлийн холбоосыг ямар ч буултгүйгээр буюу дээд зэргийн чанартай гуулин хоолойг ашиглан хэлбэржүүлсэн эд анги, герман болон итали үйлдвэрийн савыг хослуулах аргаар шийдвэрлэсэн. Хуванцар хоолойн үйлдвэрлэл нь бүрэн автоматжуулсан бөгөөд үйлдвэрлэлийн технологи нь тогтмол шинэчлэгдэж боловсронгуй болж байдаг.


FV PPR системийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон туршилтын том лабораторид байнга туршилтад хамрагддагаар зогсохгүй үйлдвэрээс гардаг хуванцар хоолойн см бүрийг рентген цацрагийн зарчмаар ажилладаг, тасралтгүй үйл ажиллагаатай сканнераар шалгадаг. Ийнхүү чанарын чанга хяналтыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүнд 15 жилийн онцгой баталгаат хугацаа олгодог.


FV Plast компани FV PPR системийг байнга шинэчилж боловсронгуй болгодог. Тус компанийн зорилго нь ус, түүнчлэн халаалтын халуун ус болон агаар дамжуулалтыг улам саадгүй, аюулгүй, хялбар гүйцэтгэх боломжоор хангах систем зохион бүтээх, үйлдвэрлэн нийлүүлэхэд орших бөгөөд үйлдвэрлэдэг хоолойн системүүд нь эргэлзээгүй найдвартай байх, ашиглалтын хугацааг улам уртасгах, гүйцэтгэх үүргийг нь улам сайжруулах зорилт тавьж ажилладаг.