+976 70117171, +976 99117988         info@techsource.mn

Суурилуулалт







Дэлхийн шилдэг Дээвэр, Уур ус тусгаарлагч брэнд бүтээгдэхүүн

Суурилуулалт

OMG брэндийн дээврийн ажлын суурилуулалт нь дэвшилтэт технологи, бүрэн төгс багаж хэрэгсэл, иж бүрэн шийдлийн хослол юм. Суурилуулалтыг хийхдээ тусгай гагнуурын төхөөрөмжөөр гагнаж хийснээр дээврийг хэзээ ч салахгүй, тасрахгүй нэгэн цул биет болгож чаддаг онцлогтой.


Дээврийг хэрэглээний зориулалт, суурилуулах аргаас хамааран 3 төрлөөр хийнэ. 

  • Балласт бэхэлгээний шийдэл /Ballasted System/ 
  • Бүрэн гагнуурын шийдэл /Fully-Adhered System/ 
  • Механик бэхэлгээний шийдэл /Mechanical Fixation System/

Дээврийн засварыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх тухай

Үнэндээ бол, манай Монгол Улсын барилгын салбарт дээврийн ажил хамгийн ээдрээтэй хэсэг байсаар ирсэн. Харин одоо бид дээврийн хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжтой боллоо. Хуучин технологиор орчноо бохирдуулж, гал түлж, газ үнэртүүлж, цаас хэд давхарлаж хийдэг арга ард хоцорчээ.


Дэлхийн шилдэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэж байгаа нэг үет дээврийн системийг нэвтрүүлснээр барилгын компани, оршин суугч, өмчлөгч хэн ч байсан дээвэртэйгээ байнга ноцолдож, үе үе засварлах, солих шаардлагагүй боллоо.


Урагдахгүй, салахгүй, тасрахгүй, цуурахгүй, үжрэхгүй, дээврийг танд санал болгож байна.