OMG Танилцуулга







Дэлхийн шилдэг Дээвэр, Уур ус тусгаарлагч брэнд бүтээгдэхүүн

КОМПАНИЙН ТАНИЛЦУУЛГА


АНУ-ын “OMG” компани нь орчин үеийн хамгийн дэвшилтэт дээврийн үндсэн болон туслах материалыг зохион бүтээж, үйлдвэрлэдэг, салбартаа дэлхийн шилдэг компанийн нэг юм. 


“OMG” компани нь OTAI нэрээр Азид ихээхэн амжилттай ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос манай улсад албан ёсны төлөөлөгчийн газраа байгуулсан. Тус компанийн албан ёсны дистрибьютер “Тек соурс” ХХК.


“OMG” нь дээврийн үндсэн материалаас гадна дээврийн болон уур ус тусгаарлагч хамгийн олон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. 

Тухайлбал: 

  • Бэхэлгээний материал, 
  • Наалт, цавуу, тусгаарлагч,
  • Ус зайлуулагч систем, 
  • Мэргэжлийн багаж, тоног төхөөрөмж г.м.

Дээврийн засварыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх тухай

Үнэндээ бол, манай Монгол Улсын барилгын салбарт дээврийн ажил хамгийн ээдрээтэй хэсэг байсаар ирсэн. Харин одоо бид дээврийн хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжтой боллоо. Хуучин технологиор орчноо бохирдуулж, гал түлж, газ үнэртүүлж, цаас хэд давхарлаж хийдэг арга ард хоцорчээ.


Дэлхийн шилдэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэж байгаа нэг үет дээврийн системийг нэвтрүүлснээр барилгын компани, оршин суугч, өмчлөгч хэн ч байсан дээвэртэйгээ байнга ноцолдож, үе үе засварлах, солих шаардлагагүй боллоо.


Урагдахгүй, салахгүй, тасрахгүй, цуурахгүй, үжрэхгүй, дээврийг танд санал болгож байна.