+976 70117171, +976 99117988         info@techsource.mn

Уур ус тусгаарлагч материал







Дэлхийн шилдэг Дээвэр, Уур ус тусгаарлагч брэнд бүтээгдэхүүн

Уур ус тусгаарлагч материал

Өөрөө наалдагч мембран Сайн чанарын усны хамгаалалттай материал. 

Чанар сайтай PE хальсанцар, цавуулаг давхрага болон тусгай жорын бүтэцтэй бүтээгдэхүүн. Тэгш, бетон гадаргуу болон тагтаршсан шороон гадаргуун дээр ашиглана. 

Хаана хэрэглэгдэх? 

Метро, зоорь, хонгил туннел, подвол, гүүр, далан, хогийн талбай, бохир усны цэвэршүүлэх цөөрөм, хот тохижилтын барилга байгууламж зэргийн усны хамгаалалтын зориулалтаар хэрэглэгдэнэ.


Ус тусгаарлагч цементэн түрхлэг Тус брэндийн уур ус тусгаарлагч материал нь органик бус холимог бүтэцтэй, халуун хүйтэн аль ч улирлыг бүрэн даах чадвартай, химийн нөхцөлд тэсвэртэй, бетон шавардсан гадаргуунд илүү тохиромжтой, удаан эдэлгээтэй онцгой сайн бүтээгдэхүүн юм. Төрөл бүрийн гадаргууд янз бүрийн аргаар хэрэглэх, суурилуулах боломжтой.


Хаана хэрэглэгдэх? Дараахь 3 чиглэлийн хэрэглээний онцлог, нөхцөл байдлаас хамааран бүтээгдэхүүний орц, найрлагыг тохируулна. Үүнд: 

       1-рт: гал тогоо, ариун цэврийн өрөө, балкон, цонхны ирмэг, гадна хана 

       2-рт: гадна хана, зоорийн давхар, граж, усан бассейн, усан сан, усан хангамжийн хоолойнууд, ус зайлуулах шугамнууд,           тэдгээртэй адилтгах ажлууд 

       3-рт: дээвэр, террас, эвдрэлд түргэн өртөх газрууд зэрэг болно.


Дээврийн засварыг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх тухай

Үнэндээ бол, манай Монгол Улсын барилгын салбарт дээврийн ажил хамгийн ээдрээтэй хэсэг байсаар ирсэн. Харин одоо бид дээврийн хөгжилд хөл нийлүүлэн алхах боломжтой боллоо. Хуучин технологиор орчноо бохирдуулж, гал түлж, газ үнэртүүлж, цаас хэд давхарлаж хийдэг арга ард хоцорчээ.


Дэлхийн шилдэг хэмээн зүй ёсоор нэрлэгдэж байгаа нэг үет дээврийн системийг нэвтрүүлснээр барилгын компани, оршин суугч, өмчлөгч хэн ч байсан дээвэртэйгээ байнга ноцолдож, үе үе засварлах, солих шаардлагагүй боллоо.


Урагдахгүй, салахгүй, тасрахгүй, цуурахгүй, үжрэхгүй, дээврийг танд санал болгож байна.